Jump to content

Шогун (2024 оны олон ангит кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Шогун" киноны нээлт

«Шогун» (япон. 将軍 шоогүн, англи. Shōgun) — Түүхэн үйл явдлын тухай Канад, Америкийн телевизийн олон ангит уран сайхны кино. Жеймс Клавеллын (англи. James Clavell, 1921 —1994) түүхэн зохиолоор Рэйчел Кондо, Жастин Маркс нарын бүтээсэн кино юм.

Америкийн "FX" кабелийн телевиз 2018 онд уг киноны 10 ангийг захиалжээ. Кино зургийг Канадад 2021 оны 9-р сараас 2022 оны 4-р сар хүртэл авсан. Эхний хоёр ангийн нээлт 2024 оны 2-р сарын 27-нд болсон.

Эхлээд мини-цуврал хэлбэрээр бүтээгдсэн боловч эхний ангиуд амжилттай болсон тул дахин хоёр улирал болгож сунгахаар шийдсэн байна.

2024 онд "Шогун" кино 76 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслолын 25 номинацын 18-д нь түрүүлж, анхны анги нь шилдэг драмын цуврал төрөлд шалгарсан япон хэлээрх анхны цуврал болж, хамгийн олон ангит киноны нэг анги болж, шинэ дээд амжилт тогтоов.

Уг бүтээлд голдуу япон жүжигчид тоглодог бөгөөд ярианы ихэнх хэсэг нь япон хэлээр ярьдаг байна.

Зохиолч- Жеймс Клавелл

Гүйцэтгэх продюсерууд:

  • Эдвард Л.Макдоннелл
  • Жастин Маркс
  • Рейчел Кондо
  • Эндрю Макдональд
  • Аллон Райч
  • Майкл Де Лука
  • Микаэла Клавелл

Продюсерууд:

  • Эрин Смит
  • Санада Хироюки
  • Миягава Эрико
  • Жейми Кей Уилер
  • Том Винчестер

Дүрүүдэд:

  • Санада Хироюки
  • Космо Жэрвис
  • Саваи Анна
  • Асано Таданобү
  • Хира Такэхиро
  • Томми Бастоу
  • Никайдо Фүми