Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл | ||
---|---|---|
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүдийн газрын зураг | ||
Англи нэршил | Commonwealth of Nations | |
Байгууллагын төв | ||
Дарга | II Элизабет (тэргүүн)
| |
Гишүүн улсууд |
52 | |
Албан- ба ажлын хэл | ||
Байгуулагдсан |
1931 оны 12 сарын 11 | |
www.thecommonwealth.org |
Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Nations) буюу Хамтын Нөхөрлөл, хуучнаар Британийн Хамтын Нөхөрлөл нь хоёроос бусад нь хуучин Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан, нийт тавин дөрвөн тусгаар тогтносон гишүүн улсаас бүрдсэн олон улсын байгууллага юм.
Тус байгууллагын гишүүн орнууд Сингапурын тунхаглалд заагдсан нийтлэг үнэ цэн, зорилгын хүрээнд хамтран ажилладаг[1]. Үүнд ардчилал, хүний эрх, сайн засаглал, хуульт ёс, хувийн эрх чөлөө, эрх тэгш байдал, чөлөөт худалдаа, олон тулгуурт бодлого, дэлхийн энхтайвныг хөхиүлэн дэмжих явдал орно[2].
Хоёр жил тутам явагддаг Хамтын Нөхөрлөлийн орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын хоорондох өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий нарийн бичгийн даргаар удирдуулсан Хамтын Нөхөрлөлийн Нарийн Бичгийн Дарга нарын Газар хөтлөн явуулна. Уг чөлөөт холбооны бэлгэ тэмдэг нь Хамтын Нөхөрлөлийн Тэргүүн бөгөөд өдгөө Чарльз болно. Түүнээс гадна Их Британийн хаан нь Хамтын Нөхөрлөлийн гишүүн тусгаар тогтносон, харилцан үл хамаарах 16 улсын төрийн тэргүүн юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "FAQs". Commonwealth Secretariat. Татаж авсан: 2010-03-06.
- ↑ "Singapore Declaration of Commonwealth Principles 1971". Commonwealth Secretariat. 22 January 1971. Татаж авсан: 2010-03-06.