Hotspot (геологи)
Hotspot (англ. халуун толбо) нь галт уул бий болгож байдаг дулааны далд агууламж юм. Дулаан нь Дэлхийн хамгийн гадна талын давхарга болох царцдасны дор чулуун хайлмаг байдлаар оршидог. Хайлсан чулууг магма гэж нэрлэдэг, энэ нь лаав мэт идэвхтэй гадаргуу юм. Халуун цэг нь галт уул болж эх газар болон далайд үүсдэг. Далай доторхийг нь seamounts гэж нэрлэдэг, Энэ нь далайн ёроолд галт уул байдлаар эхэлнэ. Тэгээд өсөх тусам эцэст нь арал болж, усан дээр ил гарч ирдэг байна.Нэг халуун цэг бий болоод галт уулын шугамыг үүсгэж байдаг. Жишээ нь, Номхон далай дахь халуун цэгийн улмаас Хавайн арлууд бий болсон. Галт уулсын ийм арал үүсэхэд далайд чийглэг дулаан уур амьсгал үүснэ. Мөн бөмбөлөг хэлбэрийн галт уул үүсгэнэ.Галт уул нь ихэвчлэн шугаман хэлбэртэй байдаг учир нь тектоник хавтан (Дэлхийн гадна бүрхүүлийн хатуу хэсэг) нь мантийн дээд давхарга дээр байрлах Астеносфер дээр байнга шилжиж байдаг харин Халуун цэг нь нэг байрандаа байдаг учраас ийм хэлбэрүүдийг үүсгэнэ.Ингэхдээ энэ шугаман хэлбэрийн галт ууланд зөвхөн нэг галт уул л идэвхитэй байна. Тектоник хавтан нь халуун цэг дээр хөдөлдөг учраас галт шугаман хэлбэр үүсгэдэг. Олонхи эрдэмтэд халуун мантийн "plumes" гэж нэрлэдэг нарийн баганааар магма өгсөж халуун цэгүүдийг тэжээдэг гэж үзэж байна. Багана нь дэлхийн төвийн ойролцоо шиг астеносферийн сууриас гаралтай байж болно. Хамгийн эртний халуун цэгүүд ихэнх нь 100 сая гаруй жилийн өмнө үүссэн байна. Халуун цэгүүдийн баганын гүн нь урт хугацаанд үүсдэг болох нь харагдаж байна. Тиймээс бусад халуун цэгүүд нь бас энэ замаар бий болсон.[1]
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Mary Alice Anderson, B.S., M.A. Lead Media Specialist, Winona Area Public Schools, Winona, Minnesota, United states. World book H-9