Hymn for the Weekend
"Hymn for the Weekend" | ||||
---|---|---|---|---|
Coldplay-гийн A Head Full of Dreams цомогт багтсан Сингл | ||||
Бичүүлсэн | 2015 он | |||
Жанр |
| |||
Үргэлжлэх хугацаа | 4:18 (Цомог хувилбар) | |||
Студи | Parlophone, Atlantic | |||
Зохиогч | Coldplay | |||
Хөгжмийн зохиолч | Крис Мартин | |||
Продюсер | Рик Симпсон, Старгэйт, Дижитал Дивайд, Тим Бэрглинг | |||
A Head Full of Dreams track listing | ||||
1.A Head Full of Dreams 2.Birds | ||||
A Head Full of Dreams цомгийн дуунуудын жагсаалт | ||||
|
"Hymn for the Weekend" нь Британийн рок Coldplay хамтлагийн дуу юм. Энэхүү дууг америк дуучин Биёонсэ хамтран дуулсан.[1] Улмаар энэхүү дуу нь 2016 оны 1-р сарын 25-нд A Head Full of Dreams цомгийн 2 дахь сингл болж худалдаанд гарсан. Дууг Coldplay хамтлагийн гишүүд зохиож, хамтлагийн урт хугацааны хамтрагч Рик Симпсон, Авиций, Дижитал Дивайд болон Старгэйт багийнхан продюсер хийсэн. Дуу нь поп рок, алтернатив рок, орчин үеийн РнБ урсгалд хамаарч байна.
"Hymn for the Weekend" нь Британийн дууны чартын 6-р байрт бичигдэж, бусад улсын тухайлбал : Швейцарь, Ирланд, Франц, Швед, Австри, Бельги, Итали болон Испани улсуудын дууны чартын эхний 20 байрт бичигдсэн. Америкт, дууны Seeb Remix хувилбарын хамтаар Billboard Hot 100 чартын 25-р байрт бичигдсэн.[2] Дууны клип 2016 оны 1-р сарын 29-нд хамтлагийн YouTube сувгаар дамжуулан цацагдсан. Клипэнд Coldplay болон дуучин Биёонсэ нар дүр бүтээсэн.
Дүр зураг
[засварлах | кодоор засварлах]2015 оны 11-р сарын 30-нд, дуу анх Annie Mac-ын BBC Радио нэвтрүүлгээр олны хүртээл болсон. Дуун цацагдсаны дараа нэвтрүүлэгч хамтлагийнхан болон аргил гитарчин Гай Бэрримэнтэй утсаар холбогдсон. Гай Бэрримэний хэлснээр, дууг гоцлол дуучин Крис Мартин "drinks on me, drinks on me" гэсэн үгтэй парти дуу болгохыг хүсэж байсан. Гэвч хамтлагийн гишүүд энэхүү санааг нь фэнүүдэд нь эерэгээр нөлөөлөхгүй гэж үзсэн. Мартин улмаар дуучин Биёонсэг өөрсдийн дуун дээр хамтран дуулах санал тавьж, зөвшөөрүүлжээ.[3]
Мартин дараа нь Бэрримэний хэлсэн дууны "Drinks on me, drinks on me" үгний талаарх хэлсэн үгийг баталж The Wall Street Journal-д ярилцлага өгсөн. Мартин хэлэхдээ, тэрээр Flo Rida болон бусад уран бүтээлчийн дууг сонсож байхдаа бодсон нь 'Coldplay-д орой клубд сонсох дуу байхгүй нь харамсалтай, яг л Turn Down for What шиг дуу. Тэрээр клубд сууж байхдаа 'Drinks on Me' гэсэн дуу сонсвол хүмүүс өөрийгөө сайхан залуу гэж бодон уух зүйл захиална гэж бодсон". Мартин цааш нь хэлэхдээ, "улмаар би энэ талаар бодсоор байсан, тэр үед л 'drinks on me, drinks on me' гэсэн аялгуу орж ирэн, улмаар дууны үлдсэн хэсэг гарч ирсэн". Би дуугаа хамтлагийнхандаа танилцуулахад тэд, 'Бидэнд энэ дуу таалагдаж байна, гэхдээ "drinks on me" гэх дуулах хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь бид үүнийг 'drink from me' болгож, дууны санааг нь амьдралыг төлөөлсөн хүний талаар болгон өөрчилсөн. Дараа нь бид Биёонсэг хамтрахыг урьсан".