Jump to content

үс

Викитоль-с
02:52, 5 Аравдугаар сар 2015-ий байдлаарх YS-Bot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Монголоор


Дуудлага

[ьsĕ, ьsь̆]

Үгийн утга

үс нэр 1биезүй. Хүн, амьтны арьсанд ургах эвэрлэгээр бүтсэн голоороо хөндийтэй нарийн ширхэглэг зүйл: үс авах (а.хүний толгойн болон малын арьс шир зэргийн үсийг хурц хутгаар хусах; б.бага хүүхдийн сэвлэг үргээх), үс арзайх (үс сэгсийн босох), үс боох хуучир. (нөхөрт гарах), үс гуужих (хавар цагт мал, амьтны хуучин үс хөндийрч дороос нь шинэ үс түрж ургах), үс даахирах (үс угааж самналгүй удсанаас ээдрэн ширэлдэх), үс зайдах (толгойн үсийг орой дээрээ зангидах буюу сүлбээрлэн тогтоох), үс засах (хүний толгойн үсийг багасгаж, янзлах), үс машиндах (үсээ машинаар хусуулах, үсгүй болох), үс самнах (хүний үс гэзэг зэргийн ээдэрснийг гаргах мэтэд самаар шүүрдэн сүлжиж, үсийг хэвэнд оруулах), үс сэгсийх (амьтны үс ихэд ургаж сэгсгэр болох), үс тавих (хүний толгойн үсийг авахгүйгээр зориуд ургуулах), үс татах (хувцсанд үс тохируулан хадах), үс ургах (үс урт болох), үс хагалах хуучир. (эмэгтэй хүнийг эрд богтлоход толгойн үсийг голоор нь хувааж салгах), үс хагтах (толгойн хуйх гэмтсэнээс хогжруу үүсэх), үс холбох хуучир. (хуримын ёс гүйцэтгэж эр эм болох), үс шанхлах (а.хүний толгойн үс ихэд ургасныг хоёр тийш хагалж, унжуулах; б.хүний толгойн үсийг зүйл бүрээр сайхан болгон боох, сүлжих), үс ширэлдэх (толгойн үс ихэд даахиран бөөгнөрөх), үс янзлах (үсээ янз янзаар засаж самнах), үсний даахь (үсний ихэд ээдэрч бөөгнөрснийг нь), үсний сэв (үсний даахирсан ээдэрснийг самнахад зулгаагдаж гарсан үс), ангийн үс (үслэг ангийн арьс), үсний алба түүх. (манжийн хаанд бэлэг болгож жил бүр булга, хэрэмний арьс барьдаг байсан урианхай нарын алба), үсээ хагалах хуучир. (а.үсээ хоёр хэсэг хуваах б.шилж. эрд очих, эхнэр болох), үс гэзэг хорш. (хүний үс болон түүнийг сүлжсэн нь), үс зүс хорш. (хүний царай төрх, үзэмж төрх), үс ноос хорш. (мал амьтны үс), үс унгарил хорш. (мал амьтны нарийн ноос, ноолуур), үс хөөвөр хорш. (малын үс болон хөндийрсэн сул ноос), үс хөрс хорш. (малын арьсны үс болон суурь гадар), үс хялгас хорш. (а.малын ноос; б.муушаал. хүний үс; в.өчүүхэн төдий), үс шанх хорш. (хүний шанаа орчмын үс), үс толгой хорш. (үс), сахал үс/үс сахал хорш. (хүн, амьтны толгой, эрүү, түүш, уруул болон биед ургах үс), сэвлэг үс хорш. (а.үсний хүндэтгэл нэр; б.нялх хүүхдийн даахь, гэзэг), үс санчиг хорш. (толгойн оройн болон шанаа орчмын үс), *толгойн үс өрвийх (бие арзайх, эвгүйрэх, эвгүйцэх), *үс босох (ихэд айх), *сахал үсэндээ дарагдах (а.царай алдах, өнгө зүсээ алдах; б.шилж. ядарч туйлдах), *үсэнд хяруу унах (нас ахиж үс бууралтаж эхлэх), *үс арзайх/*үстэй толгой арзайх/хуухны үс босох (айн зэвүүцэх, айдас төрөх, эгдүүцэн зэвүүцэх), *толгойтой үснээс их (маш их), *малгайн үс сэргээх (цэвэр агаарт гарах, амарч зугаалах), үс муутын арьс муу, өнгө муутын чанар муу зүйр. (муугаас хол байх), үс муу бол зүс муу, үүд муу бол гэр муу зүйр. (үс зүсээ засаж яв, гэр орноо өөд нь тат), үсээ самнасан эхнэр цэмцгэр, үнсээ гаргасан тулга цэмцгэр зүйр. (цэвэр цэмцгэр байх, сайхан), харгис ноёны зөөлөн үгнээс хэдэр зарааны үс дээр зүйр. (харгис ноёны ааш авир туйлын хэцүү); 2Муудсан, ялзарсан зүйл дээр тогтсон үслэг хөгц; 3Ургамлын эрхтэнд ургасан ширхэглэг үс маягийн юм.


'

'

'

'

'

'


Шилжсэн утга

  • эрд очих, эхнэр болох
  • ядарч туйлдах

Холбоо үг

  • үс авах - а.хүний толгойн болон малын арьс шир зэргийн үсийг хурц хутгаар хусах б.бага хүүхдийн сэвлэг үргээх
  • үс арзайх - үс сэгсийн босох
  • үс боох хуучир. - нөхөрт гарах
  • үс гуужих - хавар цагт мал, амьтны хуучин үс хөндийрч дороос нь шинэ үс түрж ургах
  • үс даахирах - үс угааж самналгүй удсанаас ээдрэн ширэлдэх

Хоршоо үг

  • эрд очих, эхнэр болох
  • ядарч туйлдах


Эсрэг үг

Этгээд үг хэллэг

АР НЬ ТҮС (БИЗ ДЭЭ) б. саад үгүй (Ар нь шууд шулуун, саад үгүй биз дээ) - Чамд гуйсан зүйлийг чинь бүтээж өгвөл ар нь түс биз дээ. – Хэлээд яах вэ. Тэр мэдээж. - Чи тэр хүн намайг ажилд авах болов уу, яах бол гэж битгий санаа зов. За гэсэн л бол ар нь түс гэж ойлгоорой.

Зүйр цэцэн үг

үс муутын арьс муу, өнгө муутын чанар муу - муугаас хол байх үс муу бол зүс муу, үүд муу бол гэр муу - үс зүсээ засаж яв, гэр орноо өөд нь тат үсээ самнасан эхнэр цэмцгэр, үнсээ гаргасан тулга цэмцгэр - цэвэр цэмцгэр байх, сайхан харгис ноёны зөөлөн үгнээс хэдэр зарааны үс дээр - харгис ноёны ааш авир туйлын хэцүү 3Ургамлын эрхтэнд ургасан ширхэглэг үс маягийн юм.


Хэвшмэл хэлц

Үс урт бол Үр хүүхэддээ ээлтэй



Өвөрмөц хэлц

Зөв бичих зүй

  • м.к.б
  • м.б үс (~ гэзэг, ~ ноос) /~ий/ /~д/ /~ийг/ /~ээс/ /~ээр/ /~тэй/ /~ рүү/ /~ээ/ о.тоо /~үүд/

Ертөнцийн гурав

Монгол бичиг

foisO


Товчилсон үг

Хуучирсан үг

  • - нөхөрт гарах
  • - эмэгтэй хүнийг эрд богтлоход толгойн үсийг голоор нь хувааж салгах
  • - хуримын ёс гүйцэтгэж эр эм болох