Jump to content

үр

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ьr]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ
(үр-э)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. биезүй. Хүн, амьтан болон ургамлын эр бэлгийн үржлийн эс
  2. Цэцэгт ургамлын үр нахианд тоос хүртсэний дараа өсч буй болдог хөврөл
II нэр.
  1. Хүүхэд, хүний хойч үе
III нэр.
  1. Ажил үйлийн дүн

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
үр тогтох - эр, эм бэлгийн эс нийлэх
үр дамжуулах цорго - төмснөөс гарсан үрийг үрийн уутанд дамжуулдаг цорго
үр нахиа - үрт ургамалд үр тогтсоны хойно үр хөгжих байр
үр сар - тавдугаар сар
үр сонгох - үр болгохоор тарианы түрүүг сонгон түүж авах
үр судлал - хөдөө аж ахуйн таримлын үрийн бүтэц, зохион байгуулалтыг судлан, үрийн материалыг хянах, үнэлэх аргыг боловсруулдаг агрономын шинжлэх ухааны нэг хэсэг
үр суулгах - үрийг газарт булж суулгах
үр тарианы ургамал - буудай, арвай, хошуу будаа зэрэг нэг наст үрт таримал
үр тарианы үрлүүр - тодорхой хэмжээний үрийг хөрсөнд жигд буулгах, бордоо түгээх зориулалттай машин
үр тарих - үр суулгах
үр хадгалалт - төрөл бүрийн таримлын үрийг хурааж цэвэрлэсний дараа амьдрах чадвар, чанарыг хэвийн хэмжээнд байлгахаар авч явуулах иж бүрэн арга
үр цацах - тарих үрийг тариалангийн газарт цацлан орхих
үр шимийн мал - үржлийн эм мал
үрийн аж ахуй - сорт шинэчлэх, солих зорилгоор нутагшсан сортын үр үржүүлэх ажлыг эрхэлдэг улс ардын аж ахуйн салбар
үрийн буурцагт ургамал - хүнс тэжээлийн ургамлын үрэнд зориулан тариалсан нэг наст буурцагт ургамал
үрийн дагаас - нил, бөлбөө, шаргай, шүүдэргэнэ зэрэг ургамлын үрийн гадуур үүсэх болцгор ур
үрийн нөөш - ургамлын хөврөлийг хөгжихөд зайлшгүй хэрэглэгддэг тэжээлийн бодосыг нөөсөн үрийн эд
үрийн орон - нэг юмуу хэдэн битүү навч болох хавтсаас гаралтай үрэвч, багана, амсар гурваас бүрддэг цэцгийн үр, жимс буй болгодог гол хэсэг
үрийн сан - тарих зориулалттай хөдөө аж ахуйн таримлын үрийн улсын нөөц
үрийн тос - ургамлын үрийн зүйлээс гаргаж авсан тос
үрийн цэврүү - хүн болон хөхтөн амьтны үр тогтсон эсийн хөгжлийн үе шат
үр тарианы ургамал - хүнсэнд хэрэглэх янз бүрийн тарианы ургамал
үрийн үрд - мөнхөд, хэзээд, үр ачид тасралтгүй уламжлан

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

үр нэр. ~ тогтох II.(хүүхэд) ~ хүүхэд хорш., үрийн, үрээсээ, о.тоо үрүүд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ  ᠶᠢ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ᠎ᠠ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷ‍ᠠ‍ᠰ

/~ийн /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ээ /~с

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • үр жимс - а.ургамлын шууд идэж болдог шүүслэг үр; б.жимс жимсгэнэний ерөнхий нэр
  • үр тариа - гурил хийх төрөл бүрийн тарианы ургамал
  • үр үндэс - а.хэрэг явдлын шалтгаан; б.хэрэг явдлын үр дагавар
  • үр цөмөө - жимс самарны идээ
  • үр хөрөнгө - ургамал тарианы идээ үр
  • үр ач - өөрийн хүүхэд болоод хүүхдийн хүүхэд
  • үр бэр - хүүгийн эхнэр, өөрийн охин болсон бэр
  • үр зулзага - а.өөрийн төрүүлсэн хүүхэд; б.амьтны төл
  • үр төл - амьтны зулзага
  • үр угсаа - хүүхэд, хойч үе
  • үр удам - үр угсаа
  • үр хүүхэд - нас бага хүн, хүний хойч үе
  • үр ашиг - хэрэг явдлаас гарах үр дүн, өгөөж
  • үр дагавар - хэрэг явдлаас гарах сайн, муу зэрэг эцсийн үр дүн
  • үр дүн - хэрэг явдлын эцсийн хүрсэн төвшин
  • үр нөлөө - хэрэг явдлаас гарах үр дүн
  • үр шим - хэрэг явдлаас гарах үр өгөөж
  • үр өгөөж - тухайн зүйлээс олох ашиг
  • үр төгсгөл - юмны эцсийн үр дүн

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
үр үндсээрээ өөрчлөгдөх - бүхлээрээ өөрчлөгдөх, бүх зүйл нь өөрчлөгдөх, орвонгоороо өөрчлөгдөх
үрийн зулай үнэрлэх - үр хүүхэдтэй болох

Хэвшмэл хэлц

[засварлах]
Ном баян
Тэр баян
Үр баян
Мод баян
Олз оройтохгүй
Үр хэнздэхгүй
Үйл нь өмнөө
Үр нь хойноо
Үнэн нь өмнөө
Үр нь хойноо
Үр биш зүрх
Эм биш урхи
Үр минь хүн болжээ
Үрээ минь морь болжээ
Үр муут хүн үхэн үхтэлээ зовно
Үндэс муут мод унан унатлаа зовно
Үр өвөрт асдаг
Үг зүрхэнд асдаг
Үр сайн ч гэсэн
Угтаа нэг холбоотой
Үр сайт тарианы уналт их
Үндэс сайтын навч цэцэг их
Үр хүн болох
Үрээ морь болох
Үр хүүхдээсээ хөндийрвөл
Өтлөхийн үедээ зовно
Үрээ даага өссөөр байж адуу болно
Үр хүүхэд өссөөр байж өрх болно
Үрээ даага өссөөр байж унаа залгамжилна
Үр хүүхэд бойжсоор байж өрх залгамжилна
Үрээ мориныхоо хурдныг үз
Үр хүүхдийнхээ сайныг хар
Үрээ морь ижлээ олох
Үр хүүхэд ханиа олох
Үс урт бол
Үр хүүхэддээ ээлтэй
Үхэр дагасан хүн хүрэн хүртлээ зовно
Үр муутай хүн үхэн үхтэлээ зовно
Үхэх хүнд
Үр зовлон болдог
Эх эцгийн хийсэн үрд
Үр хүүхдийн хийсэн түмэнд

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил

Тайлбар: үр хүүхэд чухал

Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд

Тайлбар: эхийн сэтгэл ямарч үед үрийнхээ төлөө байдаг

Үртэй хүний гол хоёр тасардаг

Тайлбар: үртэй хүн ямагт үрийнхээ төлөө байдаг

Үртэй хүн үхэж чаддаггүй

Тайлбар: үртэй хүн ямар ч зовлонг даадаг

Үр өсөж эр болох
Үрээ өсөж хүлэг болох

Тайлбар: эрийг бүү бас

Үртэй хүн мөртэй явдаг

Тайлбар: үртэй хүний удам тасрахгүй