Jump to content

Албан ёсны хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Албан ёсны хэл бол тодорхой улс, газар нутаг болон олон улсын байгууллагад хуульчлан хэрэглэгддэг хэл юм. Энэ нь ерөнхийдөө тухайн улсын голлох үндэстний буюу Төрийн хэл нь байдаг.

Төрийн (албан ёсны) хэл

[засварлах | кодоор засварлах]

Төрийн (албан ёсны) хэл гэдэг нь тухайн улсад эсвэл хууль ёсны нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэглэж болох хуулиар тогтоосон хэл юм.

Ихэнх тохиолдолд төрийн (албан ёсны) хэл нь тухайн улсын хамгийн олон хүн (угсаатны) хэл байдаг юм. Үүний зэрэгцээ зарим улсын хууль тогтоомжид төрийн албан ёсны баримт бичгийг бусад зарим хэлээр давхар нийтлэх ёстой гэж заасан тохиолдлууд байдаг.

1953 онд ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд "төрийн хэл" ба "албан ёсны хэл" гэсэн хоёр ойлголтуудыг хооронд нь ялгаж байхыг санал болгосон юм.

  • Төрийн хэл гэдэг нь тухайн улсын хэмжээнд улс төр, нийгэм, соёлын хүрээнд интеграцийн үүрэг гүйцэтгэдэг, тухайн улсын бэлгэ тэмдэг болдог хэл юм.
  • Албан ёсны хэл нь Засгийн газар, хууль тогтоомж, шүүх хуралдаанд ашигладаг хэл юм.

Дэлгэрүүлж үзэх

[засварлах | кодоор засварлах]
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Албан ёсны хэл – Энэ үгийг тайлбар толиос харна уу