Jump to content

Андра Прадеш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андра Прадеш
муж
ఆంధ్ర ప్రదేశ్ (тэлүгү)
Кришна мөрөн
Кришна мөрөн
Энэтхэгийн газрын зурагт Андра Прадеш
Энэтхэгийн газрын зурагт Андра Прадеш
Улс  Энэтхэг
Муж Андра Прадеш
Дотроо 13 тойрогт хуваагдана
Мужийн төв Хайдарабад (хууль ёс)1,
Амаравати (үнэн хэрэг)
Газар нутаг 160,205 км² (8-р том)
Хүн ам (2011) 49,386,799 (10-р олон)
Нягт сийрэг 308 хүн/км²
1960 онд Андра муж байгуулагдсан
1 Хайдарабад мөн Телангана мужийн төв гэдэг.

Андра Прадеш (лат-га. Andhra Pradesh) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно өмнөд эргээр оршдог муж.

160 мянган км² газар нутаг, 49 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь тэлүгү.

Физик газрын зураг

Энэтхэгийн хойгийн дорно өмнөд эрэг, Бенгалын булангийн дагуу байрлажээ.

Орисса, Телангана, Карнатака, Тамилнаду мужтай хиллдэг.

Андра Прадеш нутаг далайн эрэг газар нам доор нарийн зурвастай.

Дорно Гат, Наллама зэрэг өндөрлөг нарийн зурвас байна. Уулнаа ой модтой.

Ургамал, амьтнаар баян.

Кришна, Годавари гэсэн хоёр мөрөн нутгаар дайран урсдаг.

3-6-р сард зуны улирал тохиодог. Эрэг орчим газарт 20 °C — 41 °C халуун. 7-9-р сар борооны улирал байна. Хүчтэй бороотой. 11-2-р сар буюу өвлийн улиралд 12 °C — 30 °C дулаан байдаг.

Нутгийн албан ёсны хэл нь нутгийн олонхын хэлэлцдэг тэлүгү хэл юм. Тамил, каннада, одя хэлтэн бас бий. 2011 оны байдлаар хүн амын 66.46% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэйд 74.95%, эмэгтэйд 57.92% байгаа.

Нутгийн хүн амын 91% хиндү, 6% лал, 3% бусад шашин шүтлэгтэй.

Эрт үед дэлгэрч асан буддын шашны дурсгалт газрууд их бий.

Хүн амын 30% хувь хотод, 70% хөдөө амьдардаг. Томоохон хот (2011 оны байдлаар):

1953 онд Мадрас мужаас тэлүгү хэлтний нутгийг салган Андра муж нэртэйгээр үүсгэн байгуулсан.

1956 онд Хайдарабад мужийн тэлүгү хэлт нутагтай нэгдэж Андра Прадеш муж болсон.

2014 онд хуучны Хайдарабад мужийн хэсэг Телангана муж болон салжээ.

Андрапрадеш мужийн засгийн ордон Амаравати хот руу шилжсэн. Хууль ёсноо Хайдарабад хотыг мужийн төв гэсэн хэвээрээ байгаа.