Jump to content

Геологийн цаг тоолол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Геологийн цаг тоололын диаграмм (Зураг дээр дарж, томруулан харна уу)

Газрын гадарга бүрэлдэн тогтсон цаг хугацаа олон сая жилийг хамрах ба үүнийг геологийн насаар хэмжэнэ.

Геологийн цаг тоолол нь Дэлхийн хөгжлийн түүхэнд тохиолдсон үйл явдлуудын цаг хугацааны хамаарлыг үзүүлэхийн тулд хэрэглэдэг геологийн нэр томъёо юм. Доор үзүүлсэн геологийн цаг тоолол нь Олон улсын стратиграфийн холбооны ангилал бөгөөд, АНУ-ын Геологийн албаны стандарт өнгөний кодыг ашигласан болно.

Үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхит изотопийн судалгааны үр дүнгээр Дэлхий нь ойролцоогоор 4.570 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үзэж байна. Геологийн цаг тоолол нь хэд хэдэн ялгаатай нэгжүүдээс бүрдэнэ. Эдгээр нэгжүүдийг тухайн үед болж өнгөрсөн томоохон үйл явдлууд дээр тулгуурлан ялгана. Өөрөөр хэлбэл эдгээр нэгжүүдийн хоорондын хил заагийг (цаг хугацааны) геологийн, эсвэл палеонтологийн үйл явдлуудаар (амьтны аймгийн массыг хамарсан сүйрэл зэрэг) тодорхойлно. Жишээлбэл, Цэрд ба Палеогений заагт томоохон сүйрэл явагдсан ба үүгээр дээр дурьдсан хоёр галавын хил заагийг тогтооно. Энэ мөхлөөр динозавр бүрэн, тэнгисийн амьтдын зүйлийн бүрдлийн ихээхэн хэсэг мөхсөн болно. Эртний галавуудыг үнэмлэхүй нас ба чулуужсан үлдэгдлийн харьцангуй насаар тодорхойлно.

Геологийн цаг тоололын хамгийн том нэгж нь суперэон. Суперэон нь Эоноос тогтоно. Эон нь Эринд, эрин нь галавуудад хуваагдана. Галавууд Эпохиос тогтоно. Эпохийг яруст хуваана.

Геологичид галавуудыг дээд/хожуу, доод/түрүү, дунд гэх мэтээр хэлдэг ба дээд, дунд, доод гэдгийг чулуулгийн хувьд ("дээд юрагийн элсэн чулуу" гэх мэт), харин хожуу, дунд, түрүү гэдгийг цаг хугацааны хувьд хэрэглэгддэг болно. Жишээлбэл, "түрүү юрагийн хуримтлал", "хожуу юрагийн чулуужсан үлдэгдэл" гэх мэтээр. Геологийн цаг тоололын нэгжүүдийг Дэлхийн орон бүр өөр өөрийнхөөрөө нэрлэдэг бөгөөд Олон улсын Стратиграфийн комисс үүнийг нэг мөр болгох оролдлого хийсээр байгаа болно.


Геологийн цаг тоололын хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

Доорхи хүснэгт нь геологийн цаг тоололын нэгжүүд, тухайн үед явагдсан гол үйл явдлуудыг багтаасан болно. Энэ ангилал нь Олон Улсын Стратиграфийн комиссын ангилал бөгөөд, хүснэгтийн мөрийн өргөн нь хугацаанаас хамаараагүй болно.

]]

Геологийн цаг тоололын зураг

[засварлах | кодоор засварлах]

Хоёрдахь ба гуравдахь зураг нь эхний зураг дахь, Фанерозой ба Кайнозойг (одоор тэмдэглэгдсэн) томруулан харуулсан болно. Хугацааг сая жилээр үзүүлэв.

Риас СтатерКалим СтениТони Эдиакар ПалеопротерозойМезопротерозой

ГадейАрхейПротерозойФанерозойКембрийнөмнөх
КембриОрдовик

ДевонКарбонПермТриасЮраЦэрд

ПалеозойМезозойКайнозойФанерозой
ПалеоценЭоценОлигоценМиоцен

ПлейстоценПалеогенНеогенДөрөвдөгчКайнозой
Сая жилээр


Голоцений (хамгийн сүүлийн эпохи) нэрийг тэмдэглэлгүй, хоосон орхив.

Stub icon

Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.