Jump to content

Лу Амундсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Луис Габриель «Лу» Амундсон (Англи: Louis Gabriel "Lou" Amundson; 1982 оны арванхоёрдугаар сарын 7, Калифорни, Вентура) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Нью-Йорк Никс» багт тоглодог. Түүний эцэг Швед гаралтай ажээ.

Амундсон 2014 оны есдүгээр сарын 26-нд «Кливленд Кавальерстай» гэрээлсэн.[1]

2015 оны нэгдүгээр сарын 5-нд «Оклахома-Сити Тандер» зэрэг гурван багийн тохиролцоогоор «Нью-Йорк Никст» элссэн. Дэлгэрүүлбэл, «Никст» Амундсон, Алекс Кёрк болон 2019 оны драфтын II тойргийн эрхийн хамт, «Кавальерст» Иман Шамперт болон Жей Ар Смит нар «Никсээс» «Тандерийн» 2015 оны драфтын I тойргийн эрх, Дион Уэйтерсээр солигдохын сацуу «Тандер» Лэнс Томасыг «Никст» илгээжээ.[2]

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.