Jump to content

Намжилын Чинбат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Намжилын Чинбат (1956 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч.

1964-1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургуульд сурч төгссөн.

1974-1979 онд МУИС-ийн хуулийн ангид сурч Эрх зүйч мэргэжилтэй болсон. Хууль зүйн магистр.

1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч.

1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга.

1993-1996 онд Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хуулийн зөвлөх.

1998 -2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн.

1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга.

2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.

2017 оны 6-р сард Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн.

2019 оны 12-р сарын 2-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.