Эмилио Исагирре
Исагирре Селтикт, 2010 он. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Эмилио Артуро Исагирре Хирон | ||
Төрсөн огноо | 1986 оны 5 сарын 10 | ||
Төрсөн газар | Хондурас, Тегусигальпа | ||
Өндөр | 1.77 м | ||
Байрлал | цэвэрлэгч-хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Селтик | ||
Дугаар | 3 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2003–2010 | Мотагуа | 143 | (4) |
2010– | Селтик | 110 | (1) |
Шигшээ баг‡ | |||
2005 | Хондурас (21-) | 5 | (0) |
2007 | Хондурас (23-) | 2 | (0) |
2007– | Хондурас | 66 | (1) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 27. † Гараа (Гоол). |
Эмилио Артуро Исагирре Хирон (Испани: Emilio Arturo Izaguirre Girón, 1986 оны тавдугаар сарын 10-нд төрсөн) — Хондурасын хөлбөмбөгчин бөгөөд Шотландын Селтик болон Хондурасын шигшээгийн зүүний хамгаалагч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Исагирре Хондурасын лигийн Мотагуа багаас мэргэжлийн гараагаа эхэлсэн бөгөөд 2010 оныг хүртэл тасралтгүй тоглож байжээ. Энэ хооронд 2008 оны долоодугаар сард Английн лигийн Ипсвич Таун багийн сорилгод орсон ч тэнцээгүй байдаг.[1] 2010 оноос багаа орхихоор шийдсэн түүнд Канадын Торонто баг ойрхон байсан ч тэдэнтэй хийсэн КОНКАКАФ Аваргуудын лигийн тоглолтын дараа Исагирре элсэхээ больсон байдаг.[2] Харин 2010 оны наймдугаар сарын 18-нд Шотландын тэргүүн баг Селтикт дөрвөн жилийн хугацаанд үр дүнгийн гэрээгээр цалинжихаар элссэн юм.[3] Тэр маш сайн тоглож Шотландын Премьер лигийн 2011 оны шилдэг тоглогч болсоноор хөлбөмбөгийн ертөнцөд өөрийгөө таниулж эхэлсэн түүхтэй. 2012, 2013, 2014 онуудад Шотландын аваргаар дараалан тодорсон.
Исагиррег шигшээ баг нь 20 хүртэлх насны ДАШТ-д[4] амжилттай оролцоод ирэхэд нь байнгын бэлтгэл дор байлгасаар 2007 онд Данитай хийсэн нөхөрсөг тоглолтонд анхлан гараанд гаргаж байжээ. Түүнээс хойш тив, дэлхийн 70 гаруй тоглолтонд оролцсон билээ.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Лигийн багийн
[засварлах | кодоор засварлах]Мотагуа
- Хондурасын лиг: 2007
- Төв Америкийн клубүүдийн АШТ: 2007
Селтик
- Шотландын Премьер лиг: 2012, 2013, 2014
- Шотландын цом: 2011, 2013
Хувийн
[засварлах | кодоор засварлах]Селтик
- Шотландын лигийн шилдэг тоглогч: 2011
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Celtic help Emilio Izaguirre live out his dream BBC Sport, 28 August 2010
- ↑ Emilio Izaguirre aún podría emigrar pues tiene ofertas de Toronto y Rangers de Escocia Univision, 10 August 2010
- ↑ Celtic sign Honduras defender Izaguirre on four-year deal (Memento 11. Гуравдугаар сар 2012 цахим архивт) Reuters, 18 August 2010
- ↑ Загвар:Webarchiv/Archive-is BBC Sport, May 2010
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Загвар:CelticFC.net
- Эмилио Исагирре - Soccerbase
- Эмилио Исагирре — National-Football-Teams.com
- Эмилио Исагирре - ESPN Soccernet
Селтик — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
2 Мэттьюз • 3 Исагирре • 4 Амброуз • 5 ван Дейк • 6 Битон • 8 Браун (а) • 9 Гвидетти • 10 Стоукс • 11 Бурригтер • 12 Шчепович • 15 Коммонс • 16 Бергет • 17 Бальде • 18 Рогич • 21 Малгрю • 22 Денайер • 23 Лустиг • 24 Залуска (х) • 25 Йохансен • 26 Гордон (х) • 27 Тонев • 28 Гриффитс • 31 Херрон • 32 Вакасо • 33 Кайал • 34 О'Коннелл • 35 Финдлей • 38 Фазан (х) • 41 Фишер • 42 Макгрегор • 43 Чалмерс • 44 Фрейзер • 49 Форрест • 50 Жорж • 53 Хендерсон • 56 Тварзик • Дасгалжуулагч: Ронни Дейла |
Загвар:2007 оны Алтан цомд (КОНКАКАФ) Хондурасын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг
Хондурас улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2010 оны ДАШТ
| ||
---|---|---|
Загвар:Далбаа Хондурас |
1 Каналес (х) • 2 Чавес • 3 Фигероа • 4 Жонни Паласиос • 5 Бернардес • 6 Томас • 7 Нуньес • 8 У. Паласиос • 9 Павон • 10 Жерри Паласиос • 11 Суасо • 12 Уэлком • 13 Эспиноса • 14 Гарсиа • 15 Мартинес • 16 Сабильон • 17 Альварес • 18 Вальядарес (х) • 19 Турсиос • 20 Гевара (а) • 21 Исагирре • 22 Эскобер (х) • 23 Мендоса • дасгалжуулагч: Рейнальдо Руэда |
Хондурас улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ
| ||
---|---|---|
Загвар:Далбаа Хондурас |
1 Вальядарес • 2 Эскобер • 3 Лопез • 4 Фигероа • 5 Бернардес • 6 Исагирре • 7 O.Чавес • 8 Х. Гарсиа • 9 Бекелес • 10 Перальта • 11 Монте • 12 У. Паласиос • 13 О. Гарсиа • 14 Кларос • 15 М. Чавес • 16 Эспиноза • 17 М. Мартинес • 18 Гарридо • 19 Нахар • 20 Костли • 21 Бенгтсон • 22 Ж. Паласиос • 23 Р. Мартинес • дасгалжуулагч: Суарес |