Эрнест Резерфорд
Appearance
|
Эрнест Резерфорд (Англи: Ernest Rutherford, 1st Baron Rutherford of Nelson (Нельсоны I Барон Резерфорд), * 1871 оны 8 сарын 30; † 1937 оны 10 сарын 19) нь Шинэ Зеланд гаралтай Английн физикч юм. Майкл Фарадейтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд үнэлэгддэг тэрээр α туяа болон β туяануудыг нээж, Резерфордын сарнилтаар атомын цөмийг илрүүлж, атомыг өөрчлөх зэрэг судалгаануудаараа "Цөмийн физикийн эцэг" гэгддэг билээ.
Резерфорд 1908 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд түүний шавь нараас 4 хүн тус шагналыг хүртсэн юм.
Шинэ Зеландын банкны тэмдэгт болох 100 долларын дэвсгэрт дээр түүний хөрөг заларсан байдаг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1871 - Шинэ Зеландын Нельсон хотын ойролцоох Брайтвотерт төржээ.
- 1889 - Кантаберийн коллеж (одоогийн Кантаберийн их сургууль)-ид элссэн.
- 1895 - Засгийн газрын тэтгэлгээр Английн Кэмбрижийн их сургуулийн Кавендишийн лабораторид судлаач болов.
- 1898 - Уранаас 2 төрлийн цацраг идэвх (α ба β туяа) ялгарч байгааг илрүүлсэн. Мэри Ньютонтой гэрлэв. Канадын Монреаль хот дахь МакГилл их сургуульд багш болсон.
- 1899 - α, β туяануудыг ялгах туршилт нь амжилттай болжээ
- 1900 - γ туяа нь цахилгаан соронзон долгион болохыг тодорхойлов. Фредерик Соддигийн хамтаар ради, тори, актинигийн судалгааг эхлүүлсэн байна.
- 1902 - Химийн элемент цацраг идэвхжлийн үр дүнд өөр элемент болон хувирдаг гэх онолоо дэвшүүлсэн.
- 1903 - Лондоны эзэн хааны нийгэмлэгийн гишүүн болжээ.
- 1907 - Манчестерийн их сургуулийн багш болсон.
- 1908 - Нобелийн шагнал хүртсэн.
- 1911 - Атомын цөмийн Резерфордын загварыг бий болгов.
- 1914 - Тайжийн хэргэм хүртэв.
- 1919 - Кавендишийн лабораторийн дарга болжээ.
- 1919 - α туяаг азотын атомтой мөргөлдүүлж атомын цөмийг өөрчилж чадав.
- 1920 - Нейтроныг байдаг болохыг таамаглаж хэлэв. Нейтроныг түүний шавь Жеймс Чадвик 1932 онд нээж, тэр амжилтаараа Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн хүнд устөрөгчийг байж болохыг таамаглаж, судалж байв.
- 1925 - Лондоны эзэн хааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдож, 1930 он хүртэл ажилласан.
- 1931 - Гүнгийн хэргэм хүртэж, Нельсоны барон болов.
- 1937 - Лондонд 66 насандаа нас нөгчив.
- 1997 - Атомын дугаар нь 104 болох элементийг Резерфорд гэж нэрлэжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Ernest Rutherford – Викимедиа дуу дүрсний сан
Ангилал:
- Эрнест Резерфорд
- 19-р зууны физикч
- 20-р зууны физикч
- Английн физикч
- Шинэ Зеландын физикч
- Цөмийн физикч
- Кембрижийн Их Сургуулийн багш
- Манчестер их сургуулийн багш
- МкГилл их сургуулийн багш
- Рыцарь бакалавр
- Язгууртны танхимын гишүүн
- Байерны Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Нидерландын Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- 20-р зууны Леопольдинагийн гишүүн
- Пруссийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Папын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Шинэ Зеландын Ханы Нийгэмлэгийн гишүүн
- Ханы Нийгэмлэгийн ерөнхийлөгч
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Гөттингений Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Химийн Нобелийн шагналтан
- Копли медаль шагналтан
- Гавьяаны одон шагналтан (Их Британи)
- Вилхелм Экснер Медаль шагналтан
- Леопольдинагийн хүндэт гишүүн
- Шинэ Зеландчууд
- 1871 онд төрсөн
- 1937 онд өнгөрсөн