айл
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ail]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠠᠶᠢᠯ
- (айил)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Нэг гэр, өрх
- Зэргэлдээ орших, хамт нэг дор нутаглаж буй айл
айл
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- айл буух - а.айл нүүж ирэх; б.гэрээ ойрхон барьж зэргэлдээ орших
- айл нүүх - малынхаа бэлчээрийг сольж, нутаг сэлгэх
- айлын хүн болох - хүнд очих, хадамд гарах
- айл гэр болох - гэрлэх
- айл хэсүүлэн хорих хуучир. - XIIXIII зууны үед ялтанд дөнгө зүүж айл хэсүүлэн хорих шийтгэл эдлүүлэх
- айлын хүн - а.зэргэлдээ орших айлын хүн; б.гаднын хүн
- хот айл - а.нүүдэлийн соёл иргэншилийн эртнээс нааш хамтран амьдрах хэлбэр, - б.байгаль, улиралын шинжтэй суурьшах анхны архитектурын байгууламж, - б.хөдөлмөрийн хувиарт хамтран оролцох амьдралын шаардлагаас улбаалсан
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]айл нэр. ~ын эзэн (хөрш гэр) ~ын хүн, айлын, айлд, айлаас, о.тоо айлууд
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠤ᠊ᠨ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠳ᠋ᠣ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠊ᠢ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠢᠶᠡᠷ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠢᠶᠡ᠊ᠨ
ᠡᠠ᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ
- /~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа /~ууд
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- айл амин - айл амьтан
- айл амьтан - айл гэр, хүн, амьтан
- айл балгад - гэр балгад
- айл бөлөг - гэр хотол
- айл гэр - айл өрх
- айл зуур - а.хөрш зэргэлдээ; б.гэр зуур
- айл зэргэлдээ - хөрш зэргэлдээ
- айл зэрэглээ - айл хөрш
- айл өрх - гэр бүл
- айл тосгод - гэр тосгод
- айл улс - хөрш улс
- айл хашаа - гэр хашаа
- айл хунар - гэр хунар
- хот айл - нэг дор буусан айлууд, нэг хороо хотныхон
- айл хот - а.гэр орон; б.хөрш зэргэлдээ
- айл хотол - айл хот нийтээр, бүгдээр
- айл хөрш - айл зэргэлдээ
- айл хүрээ - гэр хүрээ
- айл аймаг - а.айл зэргэлдээ, хөрш зэргэлдээ; б.нутаг нуга нэгтэй
- айл саахалт - ойрхон буусан айлууд; ойр зэргэлдээ
- айл харалдаа - гэр харалдаа, хөрш зэргэлдээ
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- айлын тогоо өнгийх - айлын юм идэх гэж горьдох
- айл гэр болох - гэрлэх~Батмөнх цэргээс халагдаж ирээд, нутгийн охин Нандинтай айл гэр болж, хот руу шилжжээ.
- айл өрх босгох - гэрлэх~Саяхан айл өрх босгосон Сүндэв, Юмжид хоёр ахрын хонь хайчлах уралдаанд оролцоно гээд... (Ө.Сумъяа, Зуны өдөр).
- айлд очих - харьд мордох, хүний хүн болох~Балдан дархны охин айлд очих нь гэсэн яриа тарж, нутгийнхан... хүлээнэ (Б.Дарам, Хос мөнгөн бугуйвч).
- айлын өрхний оосор татах - охин хүн айлын бэр болох~Ганц охин минь том болж, айлын өрхний оосор татах цаг нь болжээ.
- айлын тогоо харах - айлын хоолноос идэхээр хүлээн сахих буюу айлын хоолны цагийг гэтэж байгаад тааруулж очих~Айлын тогоо харж, бор ходоодоо болгосоор л...
- айлын үүд амраадаггүй - айлч, тэнэмэл~Гончигийн энэ хэдэн бор хүүхдүүд айлын үүд амраахгүй юм аа.
- айлын хоймор - айл их хэсдэг, ёс дэглэмгүй хүн~Манай айлын хоймор бас л айлаа тойрохоор явсан байлгүй.
- айлын хүн болох - хүнтэй суух~Намайг гадаадад сургуульд явах жил миний эгч айлын хүн болсон юм даа.
- айлын шанаган доор аяга тосох - хүнд зарагдаж, хүний царай харж явах~Миний гэр бол өнгөрсөнд адаг ядуу бөгөөд миний аав ээж айлын шанаган доор аяга тосч аж төрж амьдарч явсан улс аа.
- ↑ аз үгүйд айл нэг зоог, хурал нэг хоол
- ↑ ачаалж амжаагүй айл шиг
- ↑ буянтай айлын цагаа хутгах
- ↑ хусамтай айл
Хэвшмэл хэлц
[засварлах]- Авсан эмтэйгээ хэрэлдвэл амрагаа барна
- Айл аймагтайгаа хазалдвал талаа барна
- Адуу зогсоолдоо сайхан
- Айл зохицолдоо сайхан
- Адуу зогсоолдоо
- Айл дэмдээ
- Ажил гэвэл ёолно
- Айл гэвэл тойрно
- Айл аймаг эетэй нь сайхан
- Ах дүү найртай нь сайхан
- Айл аймаг ахад хоригдох
- Агт морь уурганд баригдах
- Айл аймгийн амь нь нэг
- Анжисны үхрийн дөрвөлж нь нэг
- Айл аймгийн амь нь нэг
- Ачсан үхрийн дөр нь нэг
- Айл аймгийн амь нь нэг
- Ачсан үхрийн төрөл нь нэг
- Айл аймгийн амьсгаа нэг
- Адуу малын бэлчээр нэг
- Айл бассан хүн нөмгөнөөр орно
- Адуу бассан хүн амгайвчаар унана
- Айл гэрийн амь нэг
- Хоршоо гэрийн хоол нэг
- Айл гэрийн учрыг
- Арьяабал ч шийдвэрлэж чадахгүй
- Айл гэхэд арвага хийх
- Ажил хийхэд татга хийх
- Айл зуураа явахад алаг бяруу шиг номхон
- Атаатан дайсантай учрахад арслан барс шиг догшин
- Айл зэргэлдээдээ сайн
- Аймаг холдоо сайн
- Айл нутгийн
- Ая зан ондоо
- Айл олон ч амь нэг
- Төрөл олон ч төсөө нэг
- Айл олон ч цоолго нэг
- Алаг шаазгайн үүр нэг
- Айл суувал амь нэг
- Саах суувал санаа нэг
- Айл суухыг суу
- Хүүхэд нохойгоо бүү өмөөр
- Айл тойрсон лам нэг харамч
- Яс зуусан нохой нэг харамч
- Айл тойрч алиг бүү яв
- Сан тойрч шалиг бүү яв
- Айл тойрч эрэхээс
- Авдартаа эр
- Айл хайсан
- Аяга долоосон
- Айл хайх албатай
- Архи уух ажилтай
- Айл хүний амь нь нэг
- Адуу малын бэлчээр нь нэг
- Айл хүний амь нь нэг
- Хөрш хүний хөвөө нь нэг
- Айл хүний амь нь нэг
- Саахалт хүний санаа нь нэг
- Айл хүний хутган үгэнд ул зорогдох
- Амраг нөхрийн энгийн үгэнд үл муулагдах
- Айл хэсэх дуртай хүн гараа хаяламтгай
- Архи уух дуртай өвгөн сахлаа имрэмтгий
- Айл хэсэхийн оронд аягаа угаа
- Унтаж хэвтэхийн оронд оймсоо цойлд
- Айл хэсэхээр адуундаа яв
- Алжуурч хэвтэхээр аргалаа түү
- Аливаа хүний хүүхэд
- Аав ээжийн асралаар өсөөд
- Айл гэр болж явдаг
- Ан айвал хол арилах
- Айл айвал ахаа бараадах
- Архи уумтгай бол самуун болдог
- Айл хэсэмтгий бол залхуу болдог
- Архи уусан согтуу
- Айл хайсан залхуу
- Архи уухад аминд харш
- Айл хэсэхэд ажилд харш
- Аяга шанага боловч хар хуртай
- Айл гэр боловч тар туртай
- Хот байвал хонодог
- Айл байвал өнждөг
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Айл хүний амь нэг
- Саахалт хүний санаа нэг
Тайлбар: хөрш зэргэлдээ болон ойрхон буусан айлын хүмүүс эв найртай, санаа бодол нэгтэй байдаг
- Айлын тусыг нүүсэн хойно нь
- Аавын тусыг үхсэн хойно нь
Тайлбар: аливаа зүйлийг хожим харуусахгүйгээр цаг тухайд нь үнэлэх хэрэгтэй
- Айлын нохой гадагшаа хуцахад манай нохой дотогшоо хуцна
Тайлбар: хоорондоо эв түнжин муутай
- Айлтай таарахгүй амьтантай нийцэхгүй
Тайлбар: зожиг, ганцаардмал
- Айлаас эрэхээр авдрандаа эр
Тайлбар: хүнээс гуйхын оронд өөрийн хүч, бололцоог бүрэн дайчлах
- Айл аймаг эетэй нь сайхан
- Ах дүү найртай нь сайхан
Тайлбар: эе эв чухал