Jump to content

тогтоох

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[toxto:]

Үндэсний бичиг

[засварлах]
(тогтаг-а)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
үйл.
  1. Юмны урсах, давших зэрэг хөдөлгөөнийг зогсоох, саатуулах
  2. Юмыг бэхэлж хөдөлгөөнгүй болгох;
  3. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоол гаргах, батлах
  4. Шинэ зүйлийг үүсгэн байгуулах, бий болгох
  5. Учир зүйг судлан тодорхойлох
  6. шилж. Цээжлэх
  7. шилж. Товлох, хэвшүүлэх
  8. шилж. хүндэт
  9. шилж. Идсэн уусан зүйлээ шингээх
  10. шилж. Мал, амьтны хүч таргыг хэвээр байлгах

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
дайралтыг тогтоох - дайсны эрчимтэй довтолгооныг хориглон саатуулах
нулимсаа тогтоох - нулимсаа хорих
хонь хургаа тогтоох - хонь хургаа нэг газар тогтвортой идээшлүүлэх
өглөөний хонь тогтоох - хонийг хоёр сааж байгаа үед үдийн саам хүртэл хариулах
хууль тогтоох - хууль батлан гаргах
засаг төрийг тогтоох - засаг төрийг бий болгох, байгуулах
харилцаа тогтоох - шинэ хэлхээ холбоо үүсгэх, бий болгох
хэлхээ холбоо тогтоох - хэн нэгэн хүн, байгууллага, улс оронтой ажил хэргийн болон амин хувийн харилцаа үүсгэх
үнэн мөнийг тогтоох - хэрэг явдлын үнэн зөвийг олж тодорхойлох
язгуурыг тогтоох - а.уг зүйлийн гарал үүслийг нь судлан тодорхойлох; б.уг зүйлийг нөхцөл шалтгаан, мөн чанарыг нь тодорхойлох
ерд тогтоосон таалал хуучир. - суурь онол, үндсэн сургаал номлол
юм тогтоохдоо сайн - юм цээжлэхдээ сайн
юм тогтоохдоо муу - юм цээжлэхдээ муу
тогтоосон ёсоор - тогтсон ёсоор, хэвшиж заншсан ёсоор
журам тогтоох - журам хэвшүүлэх
хугацаа тогтоох - хугацаа товлох
хундагатай архиа тогтоох - хундагтай архиа уух
уусан эмээ тогтоох - уусан эмээ шингээх
малын тарга хүч тогтоох - мал тарга хүчийг хэвээр байлгах

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

тог|тоо/х үйл. хууль ~ II.(зогсоох) дайралтыг ~ (бий болгох) хэлхээ холбоо ~ (тодорхойлох) хэргийн үнэн мөнийг ~ (хэвшүүлэх) хэв хэмжээ ~, тогтооно, тогтоожээ, тог­тооё, тогтоож; тогтоолцох, тогтоог­дох, тогтоознох, тогтооцгоох, тогтоо­чих

тог|тоо/х үйл.

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
МЕТТТ Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Тест
МЕТТШ Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Шалгалт

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]

Аман зохиолд орсон нь

[засварлах]